|
|
||
27-ны үдээс хойш, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын Их Хурлын Танхимд Чехийн ерөнхийлөгч Милос Земантай уулзав.
Ли Кэчян, одоогийн байдлаар, Хятад Чехийн харилцаа зөв замаар урагшлан хөгжиж байна. Хятад Чехийн бодитой хамтын ажиллагааны нөөц их, гэгээн саруул ирээдүйтэй. Хятадын тал цөмийн цахилгаан, хурдны төмөр зам зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэх талаар тэргүүний техник, баялаг туршлага, дорвитой бодит хүчин, боломжийн үнэ ханштай. Хятадын талын бодит хүчинтэй аж ахуйн нэгж Чехийн цөмийн цахилгааны дэд бүтцийг өртгөтгөн сайжруулах зэрэг төсөлд идэвхтэй оролцохыг Хятадын засгийн газар дэмжинэ. Хятад улс Төв, Зүүн Европын орнуудтай хамтран ажиллах нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж, Хятад Европын харилцаа тал бүрээр тэнцвэртэй хөгжихөд ашигтай юм. Чех зэрэг Төв, Зүүн Европын олон оронтой бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтдаа хөгжихөд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Милос Земан, Хятадтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Чехийн тал бэлэн байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгж Чех дэх хөрөнгө оруулалтаа өргөтгөж, Чехийн цөмийн цахилгаан зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Төв, Зүүн Европын орнууд болон Хятад хоорондын орон нутгийн удирдагчдын хурлыг Чех улс амжилттай зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |