• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын ӨМ-ын соёлын долоо хоног" Орост нээгдэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-28 15:15:09

        27-нд Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотноо 2014 оны "Хятадын Өвөр Монголын соёлын долоо хоногийн ажиллагаа", ӨМӨЗО-ны фото зургийн үзэсгэлэн нээгдлээ.

        Хятад, Орос хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний нэг болох "соёлын долоо хоног ажиллагаа" нь 10-р сарын 27- 31-нд Улаан-Үүд, Эрхүү хоёр хотод таван хоногийн хугацаатай явагдана. Соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын уран сайхны тоглолт, ерөнхий үзэсгэлэн, солилцооны хурал зэрэг 50 шахуу үйл ажиллагаа зохиогдох болно.

        27-нд Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улсын дэд ерөнхийлөгч нээлтийн ёслолд оролцох үеэр хэлсэн үгэндээ, БНБ улс болон ӨМӨЗО өнгөрсөнд олон гэрээ хэлэлцээрийн дагуу амжилттай хамтран ажиллаж, соёл боловсролын салбарын хамтын ажиллагаа, солилцоог ахиулсан гэжээ.

        ӨМӨЗО-ны хэвлэлийн албаны албан тушаалтан, ӨМӨЗО болон Бүгд Найрамдах Буриад улс хоёр үндэстэн, соёл урлаг, шашин зэрэг олон талаар нягт харилцаа холбоотой байдаг. Хоёр орны ард иргэд хоорондын нөхөрлөл нь цаашдын хамтын ажиллагаа, солилцоог ахиулахад бат суурь болох нь дамжиггүй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе