• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жинпин Афганистаны ерөнхийлөгч Ашраф Жанитай хэлэлцээ хийв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-28 21:26:46

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 28-ны өдөр Бээжин хотноо ардын их хурлын ордонд Афганистаны ерөнхийлөгч Ашраф Жанитай хэлэлцээ хийв. Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Хятад Афганистаны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг чухалд үзэж, Афганистаны тогтвортой шилжилт ба сэргээн босголтыг дэмжинэ гэв.

    Тэрээр, Афганистаны шинэ засгийн газар байгуулагдсаны хойно Хятад Афганистаны харилцаа шинэ боломж тохиолд нүүрлэх болжээ. Миний бие ерөнхийлөгч тантай хамт шинэ цаг үе дэх Хятад Афганистаны харилцааг төлөвлөхөд бэлэн байна. Хоёр тал өндөр дээд хэмжээний харилцаагаа эрчимжүүлж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намын хоорондох солилцоог баталгаажуулан, чухал асуудлуудаар хэлхээ холбоогоо нягтруулах ёстой. Хятад улс Афганистаны энх тайвны сэргээн босголтыг дэмжиж, Афганистанд туслан нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, төрөл бүрийн сургалт эрхэлж, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалтыг хөгжүүлнэ. Хоёр тал хууль сахиулах хамтын ажиллагааг эрчимжүүлж, "гурван хүчин" ба мансууруулах бодисын гэмт хэрэгт хатуу цохилт өгөх ёстой. Ирэх жил Хятад Афганистаны дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой, мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагааны жил болно. Бид хүмүүнлэгийн салбар дахь солилцоог эрчимжүүлж, харилцан ойлголцол ба найрамдлыг зузаатгах ёстой гэв. \Урьхан\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе