• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд хуралдах АПЕК-ийн чуулганыг амжилтанд хүргэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-29 17:41:22

       Хятадын ГХ-ийн сайд Ван и 29-нд хэлэхдээ, Хятад улс болон Ази, Номхон далайн бүс нутаг нэгдмэл цогц болсон бөгөөд Хятад улс энх тайван, тогтвортой, хамтран ажилласан, нээлттэй бөгөөд багтаамжтай шинэ Ази, Номхон далайн бүсийг байгуулахаар хүчин зүтгэж, АПЕК-ийн чуулган болон дэлхийн эдийн засгийн хөгжилд түүхийн шинэ хуудас нэмэрлэх болно гэжээ.  

       Ван И хэлэхдээ, Хятад улс энх тайван тогтвортой шинэ Ази, Номхон далайн бүс нутгийг чармайн байгуулахын тулд, Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоохыг дурдсан юм. Тэрчлэн нээлттэй, багтаамжтай шинэ Ази Номхон далайн бүс нутгийг байгуулж, "нэг зурвас, нэг зам" зэрэг гадаадад нээлттэй хамтын ажиллагааг санаачилж, АПЕК-г оролцуулсан хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэн, Ази Номхон далайн өнө батын цэцэглэл хөгжилд шинэ хүчин сэлбэх болно гэжээ.

  Хятад улс Бээжинд болох АПЕК-г баялаг үр бүтээлтэй, эвсэг зохицонгуй хурлыг зохион явуулах төдийгүй энэхүү хурлыг Ази номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийн хөгжилд түүхэн шинэ хуудсыг нэмэрлэх болно. Энэ нь Хятадын заавал гүйцэтгэх үүрэг хариуцлага, Хятадын хэрэгжүүлэх амлалт юм гэж Ван И хэлсэн байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе