• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бид хамтдаа" уралдаант нэвтрүүлэг Отгонтэнгэр их сургуульд амжилттай явагдлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-29 14:43:56

       10-р сарын 27-ны өдөр Монгол улсын Отгонтэнгэр их сургууль Хятадын олон улсын радиогоос зохион байгуулж байгаа "Бид хамтдаа" мэдлэгийн цэнгээнт уралдааныг сургуулийнхаа хүрээнд зохион байгуулж, уг сургуулийн Хүмүүнлэгийн дээд сургуулийн хятад хэлний ангийн 60-иад оюутан, багш нар энэ арга хэмжээнд оролцжээ. Уралдаант нэвтрүүлгийг хамтаар сонсож нэвтрүүлгийн асуултанд хариулж, Хятад, Монгол хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар улам гүнзгий ойлголттой болж чадлаа.

       Нэвтрүүлэг сонсох үедээ оюутан сурагчид сонирхсон зүйлээ тэмдэглэн авч байсан бөгөөд мөн Хятадын их сургуулиуд, ХОУР, Монгол дахь Күнзийн танхимын талаар илүү ойлголттой болохыг хүсч, манай сэтгүүлчидтэй энэ талаар халуун яриа өрнүүлж байлаа. \Дүүрэнжаргал мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе