• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бо Ао-гийн Азийн чуулганы хорооны төлөөлөгчидтэй уулзжээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-29 19:13:44

       Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний өдөр Ардын их хурлын ордонд Бо Ао-гийн Азийн чуулганы зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж, уг чуулган амжилттай өрнөсөнд баяр хүргэж, мөн Хятад улсын хөгжил Азийн хөгжлийг нөлөөлөх хэтийн төлөвийн тухай танилцуулж,  Бо Ао-гийн чуулга уулзалт гадаад дотоодын хамтын ажиллагааг ахиулах ба Азийн хөгжилд нааштай нэмэр хандив оруулахыг хүсэж байна гэжээ. 

       Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар буцалтгүй замнаж, дотно, шударга, харилцан ашигтай, багтаамжтай байх гадаад бодлогыг хэрэгжүүлнэ. Миний гаргасан Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах ба Тэнгис дээрх 21-р зууны торгоны замыг байгуулах санал нь холбогдох бүс нутгийн эдийн засгийн интегралчилсан шинэ цогцыг бүрдүүлэхийг зорив. Тасралтгүй урагшлан хөгжсөөр байгаа Хятад улс Азийн хөгжилд асар их хувь нэмэр үзүүлэх нь дамжиггүй гэв.

       Тэрээр бас онцлохдоо, Бо Ао-гийн чуулга уулзалт нь Азийн нийтлэг ойлголтыг нийтгэж, Азийн хөгжлийг ахиулан, Азийн нэр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдол өгөх болно. Хятадын засгийн газар уг чуулга уулзалтыг цаашид хүндэтгэн дэмжсээр байх болно гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе