|
|
||
ХГЯ-ны сайд Ван И 29-д болсон Хөх танхимын 10-р чуулган дээр Хятад улсын дарга Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын 2014 оны албан бус уулзалтад оролцох хөтөлбөрийг танилцуулжээ.
Ван Игийн танилцуулснаар, Ши Жиньпин дарга 11-р сарын 9-д АПЕК-ийн худалдааны салбарын удирдагчдын дээд уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлнэ. 10-д АПЕК-ийн удирдагчид болон худалдааны салбарын төлөөлөгчдийн форумыг даргалж, холбогдох асуултад хариулна. Мөн өдрийн үдэш, гэргий Пэн Лиюангийн хамт АПЕК-ийн чуулганд ирсэн удирдагчид төлөөлөгчдийг угтсан хүлээн авалт, тоглолтын арга хэмжээг зохионо. 11-д хоёр үе шатны удирдагчдын хурал ба өдрийн хүлээн авалтад оролцож, энэ удаагийн чуулганы гурван гол сэдвээр санал бодлоо солилцох форумыг даргална.
АПЕК-ийн чуулганы үеэр, Ши Жиньпин дарга бас зарим эдийн засгийн цогцын удирдагчидтай уулзах болно гэж Ван И танилцууллаа. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |