|
|
||
Хятадын ГХЯ-ын сайд Ван И 29-нд Бээжинд хэлэхдээ, Бээжингийн АПЕК-ийн хурлаар олон амжилтанд хүрч, гурван чухал дэвшил гаргана гэжээ.
Ван И хэлэхдээ, нэгт, АПЕК-ын чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг эхлүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг биелүүлэх талаар шинэ алхам хийх. Хоёрт, таван тулгуур салбарыг тодорхойлж, АПЕК-ийн ирээдүйн хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчийг нээх. Гуравт, төвлөрсөн уялдаа холбоог бодолцож, Ази Номхон далайн дэд бүтцийг холбох талаар тал бүрээр ярилцах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ он бол АПЕК-ийн хөгжлийн чухал нэг жил болно. Бээжинд болох АПЕК-ийн хурал 3 дэвшилд хүрэхийг хүсэж байна. Даруй ирээдүйд чиглэсэн Ази Номхон далайн түншийн харилцаа байгуулах, нээлттэй эдийн засгийн бүтэц бий болгох, АПЕК-ийн ирээдүйн хөгжлийн чиглэлийг төлөвлөх эдгээр болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |