|
|
||
БНХАУ, МУ, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын анхны зөвлөлдөх уулзалт 10-р сарын 30-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатарт болов. БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гөпин, МУ-ын Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд В. Моргулов нар уулзалтанд оролцов.
Энэ оны 9-р сарын 11-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ШХАБ-ын Душанбегийн дээд хэмжээний бага хурлын үер уулзалдаж, гурван талын хамтын ажиллагааны үйл явцыг эхлүүлж, гурван орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр тохиролцож, гурван талын бүх талын хамтын ажиллагааны зорилго, зарчим, чиглэл, тодорхой салбарыг тогтоосон бөгөөд гурван орны Гадаад хэргийн дэд сайдын уулзалтын механизм тогтоохоор шийдсэн юм. Энэ удаагийн уулзалт бол гурван орны тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх анхны алхам болно.
Уулзалтын дараа гурван орны Гадаад хэргийн дэд сайд нар хамтдаа сэтгүүлчидтэй уулзаж, уузалтын талаар мэдээлж, уулзалт амжилттай болсныг санал нэгтэй илэрхийлэв. Энэ уулзалтыг бүрэн дүүрэн зохион байгуулсан Монголын талд Хятад, Оросын тал талархал илэрхийлэв.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гөпин, Монгол, Орос хоёр талтай хамтдаа хичээж, гурван орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, гурван орны Гадаад хэргийн дэд сайдын зөвлөлдөх механизмын хүрээнд эрх тэгш, харилцан ашигтай, хамтран ажиллах, хамтаар ашиг олох зарчмын дагуу, хамтын ажиллагааны бодитой агуулгыг зөвшилцөж, ялангуяа гурван талын байгалийн баялаг, хөрөнгө мөнгө, техник, зах зээл, боловсон хүчний давуу талыг гүйцэд ашиглаж, Хятадын талын санаачилсан "Торгоны замын эдийн засгийн бүс", Монголын талын санаачилсан "Талын зам", Оросын талын "Евро Азийг холбосон тээврийн шугам" нээх үзэл баримтлалыг уялдаа холбоотой болгож, гурван орны хөгжил цэцэглэлд сайтар тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Гурван орны Гадаад хэргийн дэд сайд нарын дараачийн уулзалтыг ирэх оны 2-р сард Бээжинд хийхээр талууд тохиролцсон байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |