• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин АПЕК-ийн аж үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтанд оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-30 15:27:37

        30-нд Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн мэдээлснээр, Хятад улсын дарга Ши Жиньпин 2014 оны АПЕК-ийн аж үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтын нээлтийн ёслолд оролцож, чухал үг хэлнэ. Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн орлогч дарга, аж үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтыг зохион явуулах комиссын орлогч дарга Юй Пин тус уулзалтын хэвлэлийн бага хуралд энэхүү мэдээг уламжилжээ.
  
        2014 оны АПЕК-ийн аж үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалт бол АПЕК-ийн иж бүрэн хурлуудын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Жил бүрийн АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурлын үеэр зохиогдож, эдийн засгийн цогцуудын удирдагчид, бизнесменүүд хоорондын яриа хэлэлцээ солилцоо хийхэд аятай орчинг бүрдүүлдэг төдийгүй Ази номхон далайн бүс нутагт үр нөлөө бүхий бизнесийн арга хэмжээ болох юм.

        "Ази номхон далайн шинэ хүсэл эрмэлзэл: инноваци, харилцаа холбоо, нэгтгэж нийлүүлэх, хөгжил цэцэглэлт" уриан дор болох 2014 оны АПЕК-ийн аж үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалт 2014 оны 11-р сарын 9-11-нд Бээжин хотод болно. 11-р сарын 9-ны өдрийн 9 цагт нээлтийн ёслол болж, Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд оролцон чухал үг хэлнэ гэж Юй Пин танилцууллаа.
  
\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе