• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази-Номхон далайн орнуудын хамтын ажиллагаа олон чухал дэвшил авчирна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-30 16:16:20

    АПЕК-ийн удирдагчдын албаны бус хурал 11-р сард Бээжин хотод болж, АПЕК-ийн Хятадын жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх болно. 29-нд ГХЯ-ны Бээжинд зохион явуулсан Хөх танхим форумд, гадаад орнуудаас Хятадад суугаа элчин сайд, олон улсын байгууллага нэгжээс Хятадад суугаа төлөөлөгчид, худалдааны салбарын төлөөлөгчид, гадаад дотоодын эрдэмтэн сулдаач, хэвлэл мэдээллийнхэн АПЕК-ийн хамтын ажиллагааны ирээдүйн талаар санал бодлоо солилцжээ. Хятадын ГХЯ-ны сайд Ван И, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг эхлүүлэх зэрэг гурван чухал дэвшил гаргана гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Бээжингийн АПЕК бэлэн боллоо. Энд бид та бүхэндээ хэлэхэд: Хятад улс бэлэн байна. Бээжин хот бэлэн байна.

      29-нд, ГХЯ-ны Хөх танхимд Ван И дотоод гадаадынханд илтгэл тавьж, Ази Номхон далайн хамтын ажиллагааны талаар Хятад улсын шинэ үзэл баримтлалыг танилцуулж, удахгүй болох АПЕК-ийн удирдагчдын албаны бус уулзалтын ололт амжилтыг хүсэн хүлээж байна гэлээ.

    2001 онд Шанхай хотноо АПЕК-г зохиосноос хойш 13 жилийн дараа Хятад улс дахин АПЕК-ийн эзэн орон боллоо. Энэ жил мөн АПЕК-г байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа юм. 25 жилийн тэртээх эхний үетэй харьцуулбал "Аз Номхон далай" газар зүйн ойлголтоос ахуулаад 2 тэрбум 800 сая хүн амтай, эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн эдийн засгийн тэн хагасыг эзэлсэн эдийн засгийн хамтын цогц болон хөгжлөө. АПЕК нь Ази Номхон далайн бүсийг хамарсан цар хүрээ өргөн, төлөөлөх чанар бүхий, дээд зиндааны хамтын ажиллагааны механизм болж, талуудын Аз Номхон далайн хамтын ажиллагааны хөгжлийг авч хэлэлцэх чухал индэр болсон юм.

    Мөн өдрийн яриандаа Ван И, АПЕК нь гео-эдийн засгийн ертөнцийн шинэ хэв маягийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээн, Хятад, Ази Номхон далайн бүсийн орнуудын харилцааны шинэ цаг үеийг авчирсан гэлээ. Тэрээр, Ази Номхон далайн бүсийн том гэр бүлийн гишүүн орны хувьд Хятад улс бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг дэмжиж, бүс нутгийн үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг чухалчилсаар ирсэн гэлээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс энх тайван, тогтвортой шинэ Ази-Номхон далайн бүс нутгийг бий болгох үүрэгтэй. Хятад улс цэцэглэн хөгжсөн шинэ Ази-Номхон далайн хамтын ажиллагааг бий болгох үүрэгтэй. Хятад улс нээлттэй, багтаамжтай шинэ Ази-Номхон далайн бүс нутгийг бий болгох үүрэгтэй юм.

      Талуудын бүрэн зохицуулалтын үндсэн дээр, Бээжингийн АПЕК "ирээдүйд чиглэсэн Ази-Номхон далайн орнуудын түншлэлийн харилцааг байгуулах" сэдвийн дор, "Бүс нутгийн эдийн засгийн интеграцыг биелүүлэх", "Эдийн засгийн хөгжил, шинэчлэл, өсөлтийг дэмжих", "Дэд бүтэцийн байгуулалт, уялдаа холбоог бэхжүүлэх" гурван чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрэх болно гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, "Энэ жилийн АПЕК-ийн хурлаар бүс нутгийн интеграцийг дэмжих талд нийтлэг олголтонд хүрч, бодит амжилт гаргах, Ази-Номхон далайн орнууд улам цэцэглэн хөгжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг тэргүүлэх, Хятад улс эзэн орны давуу талаа ашиглан АПЕК-ийн хөгжил, Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг талууд хүсэн хүлээж байна."

    Ойрын жилүүдэд, Аз Номхон далайн бүсийн эдийн засгийн интеграцийн асуудал нь АПЕК-ийн чухал сэдэв болсоор ирсэн. Бээжингийн АПЕК ололт амжилтанд хүрэх хурал болно гэдэгт итгэж байна. Үүнд Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг эхлүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрэх эсэх нь гол сэдэв болов уу гэж Ван И хэллээ.

    Эх сурвалжаас үзвэл, Бээжингийн АПЕК-ийн хурлаар "дэд бүтцээрээ холбогдох" салбарт ч шинэ дэвшил гаргах болно. Үүнд зам, гүүр болон бусад олон дэд бүтцийг хамрах бөгөөд програм хангамжаар ч холбогдох болно. Хятад улс АПЕК-ийн хурлаар гурван зорилтыг биелүүлэхийг хүсэж байна, даруй ирээдүйд чиглэсэн Ази-Номхон далайн бүс орнуудын түншлэлийн харилцааг байгуулах, Ази-Номхон далайн бүсийн орнуудын нээлттэй эдийн засгийн байдлыг бий болгох, АПЕК-ийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоох зэрэг болно.

    "Ази, Номхон далайн эдийн засаг, ирээдүйн хөгжилд шинэ эрч хүч сэлбэх" нь Бээжингийн АПЕК-ийн хоёрдох томоохон нийтлэг ойлголт юм. Ван И хэлэхдээ, Бээжингийн хурлаар эдийн засгийн шинэчлэл, шинэ эдийн засаг, өсөлтийг шинэчлэх, дэмжлэг туслалцаа, хотжилт зэрэг гол тулгуур асуудлууд болон интернет эдийн засаг, хотжилт, тэнгисийн эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг хийх болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе