• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаны асуудлаарх Истанбулын чуулганы сайд нарын 4-р хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-01 15:09:49

        Афганистаны асуудлаарх Истанбулын чуулганы сайд нарын 4-р хурал 31-нд Бээжинд болсон юм. Бүс нутгийн 14 гишүүн орон, хилийн чанадын 16 орон, олон улсын болон бүс нутгийн 12 байгууллага нэгж болон 4 даргалагч орны сайд, төлөөлөгчид хуралд оролцжээ.

       Ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрээр Афганистаны асуудлыг зохицуулах тухай Хятадын талын 5 зүйлт саналыг дэвшүүлсэн байна. Тэрчлэн Хятад улс Афганистанд найрсаг бодлого үргэлжлэн хэрэгжүүлж, Афганистаны энх тайван сэргээн босголтыг дэмжиж, Афганистаны бүтээн байгуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэн орохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

        Хятадын ГХЯ-ны сайд Ван И болон Афганистаны Гадаад хэргийн сайд Османий хамтаар хурлыг даргалжээ.

        Хятад улс анх удаагаа сайд нарын хурлыг зохион явуулж байгааг хуралд оролцсон талууд сайшаагаад, хурал чухал ололт амжилтанд хүрэхийг ерөөгөөд, Афганистаны сэргээн босголт болон Истанбулын чуулганд нааштай хувь нэмэр үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

  Хурлаас "Бээжингийн тунхаг" баталж, 6 том салбарын хамтын ажиллагааны 64 төслийг байгуулж, дараачийн ээлжийн хурлыг 2015 онд Пакистанд хийхээр шийдсэн байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе