• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Африкийг урьд байгаагүйгээр дэмжиж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-31 23:35:04

        Хятадын ГХЯ-ны Африкийн хэлтсийн дарга Линь Сүнтянь 31-д болсон гадаад дотоодын хэвлэлийнхэнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр, Хятад улс Африкийн Эбола хижигтэй тэмцэх тусламж үзүүлсэн тайхай танилцуулж, Хятад улсын удирдлага нар Баруун Африкийн Эбола гамшгийн орны засгийн газар болон хүн ардын энх мэндэд анхаарал хандуулж, урьд байгаагүйгээр дэмжин тусалсан гэжээ.

       Линь Сүнтянь хэлэхдээ, Ши Жиньпин дарга, Ли Кэчян сайд зэрэг нам төрийн удирдлага дотооддоо Эболаг сэргийлэх ба уг гамшгийн орнуудад тусламж үзүүлэх талаар тусгай зааварчилга хийжээ. Түүнчлэн, Ши Жиньпин дарга холбогдох 3 орны удирдлагад халамжийн цахилгаан илгээж, 3-дахь ба 4-дэх удаагийн тусламж үзүүлэх арга хэмжээг өөрөө зарлаж, Ли Кэчян сайд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ги Монтой утсаар ярьсан зэрэг нь Хятадын удирдлагууд Африкийн гамшгийн районд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байхыг илэрхийлсээр байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе