• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

М. Чимэдцэеэгийн шинэ номын нээлт болов

CRI       (GMT+08:00) 2014-11-01 15:18:55

       Шинэ номын баярт МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Аким, МОНЦАМЭ-гийн ерөнхий редактор, хятад судлаач Сүрэнжав, МУ-ын гавъяат эмч, нэрт орчуулагч Шагдарсүрэн, МУ-ын Орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч Чинбаяр, МУИС-ын багш, тус номыг хянан тохиолдуулсан Эгшиг нар болон МУИС, Отгон тэнгэр их сургууль, Улаанбаатар дээд сургууль, МУ-ын Боловсролын их сургууль зэрэг их дээд сургуулийн багш оюутнууд, Хятадын Шиньхуа агентлаг, Ардын өдрийн сонин, ХОУРадио, МҮОНРТ, МОНЦАМЭ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

       М. Чимэдцэеэ нь "Монголын хятад судлал" сэтгүүл, "Орчуулга зүй" сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг. Утга зохиолын шилдэг орчуулгын "Алтан өд" шагнал (2006 он), Монголын орчуулагчдын эвлэлийн "Дуун хөрвүүлэгч" цол(2009 он), МУИС-ын олон улсын шилдэг судлаачдын бүтээлийн шагнал-Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Чой. Лувсанжавын нэрэмжит "Алтан өд" шагнал(2011 он) тус тус хүртжээ.

       Судлагааны олон арван өгүүлэл, илтгэл, нийтлэл бичиж туурвисан бөгөөд зарим илтгэл, өгүүлэл нь БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улс болон Тайвань зэрэг бүс нутагт хэвлэгдсэн байна.

       "Хятадын сонгодог утга зохиолын дээж" цуврал эрхлэн гаргаж, эртний Хятадын их сэтгэгч Күнзийн "Шүүмжлэл өгүүлэл", "Их суртахуй", "Хэв дундын ёсон" болон "Сүньзийн байлдахуйн ухаан" зэрэг гүн ухааны сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлүүлжээ.

       "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: сэтгэлгээ соёл" судалгаа, нийтлэлийн ном бичиж хэвлүүлжээ.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе