• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Саранд тандалт хийх 3-р үе шатны хурдаа сааруулж нисэх туршилт амжилттай боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-01 16:37:58

       Бээжингийн цагаар 11-ний 6:42-д, хурдаа сааруулж дахин нисэх туршилтын аппарат ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны товлосон газартаа амжилттай газардсанаар Хятад улсын саранд тандалт хийх 3-р үе шатны хурдаа сааруулж дахиж нисэх туршилт бүрэн дүүрэн амжилттай болсон байна.

       06:13-д, туршилтын аппарат 2-р сансрын хурдаар агаар мандлын давхаргад орж ирсний дараа, анх удаа хурдаа сааруулж, урьдчилан төлөвлөсөн өндрийн хэмжээнд хүрсний дараа дахин 180 градусын эсрэг чиглэлээр буцаж нисэн агаар мандлын давхаргаас гарсны дараа дахиад агаар мандлын давхарга руу алгуур орж ирсэн байна. Үүний дараа хоёр дахь удаа хурдаа сааруулж, газрын гадаргаас 10 километрийн өндөрт шүхрээ дэлгэж, товлосон газартаа газардсан байна.

Энэхүү туршилт амжилттай болсон нь Хятад улс нэгэнт сансар аяллын тоног төхөөрөмжийн 2-р сансрын хурдаар хурдаа сааруулан дахиж нисэх гол техникийг эзэмшиж, "Чан Э-5" саранд тандалт хийх үүргийг амжилттай биелүүлэхэд бат бэх үндэс суурь тавилаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе