• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн эдийн засагт Хятад улсын үг хэлэх эрх нэмэгдсээр байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-03 16:12:09

        Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 22 дахь уулзалт 11-р сарын 10, 11-нд Бээжин хотын Хуай Рөү дүүргийн Янь Сай Ху-д болох гэж байна. 2001 онд Шанхай хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болсноос хойш тус дээд хэмжээний уулзалт хоёр дахь удаагаа Хятад улсад зохиогдож буй нь энэ юм. Энэ 13 жилд, Хятадын эдийн засгийн хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, дэлхийн эдийн засаг дахь үг хэлэх эрх нэмэгдсээр ирлээ. Өвөрмөц ондоо Хятад улс дэлхийн эдийн засагт улам их үүрэг гүйцэтгэхийг олон салбарынхан хүсэн хүлээж байна.

        13 жилийн тэртээ Шанхайд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт зохиогдож байв. Тэр үетэй харьцуулбал, өнөөдрийн Шанхай хотын дэлхийн банк санхүүгийн төв хэмээгдсэн нэр нөлөө улам ихэссэн юм. Ноднингийн 9-р сард Шанхайн чөлөөт худалдааны бүсийг байгуулж ажиллуулсан, Шанхайд БРИКС-ийн орнуудын хөгжлийн банк байгуулахаар шийдсэн зэргээс шалтгаалж, "Шанхай хот" мэдээллийн хэрэгслүүдээр улам олон дурдагдах болсон байна. Энэ оны 9-р сарын 18-нд, Шанхайн алтны бирж чөлөөт худалдааны бүсэд алтны олон улсын үйлчилгээ нээж, юаниар тооцоо болгож, хилийн чанадын хөрөнгө оруулагчдыг татан зах зээлийн гүйлгээнд шууд оруулж байна. Солилцооны биржийг цаашид олон улсад нэр нөлөө бүхий үнэт металлын бирж болгон хөгжүүлж, ирээдүйд олон улсын алтны үнийн саналын талаар улам илүү үг хэлэх байр суурьтай болгох юм. Хятадын Ардын банкны захирал Жөү Шяочуань хэлэхдээ, "Шанхайн чөлөөт худалдааны бүсийн нөхцөл боломж, Ази тивийн цагийн бүс болон юанийн үнийн саналын онцлогт түшиглэж, алтны биржийн олон улсын үйлчилгээ цаашид Хятадын алтны зах зээлийн чадвар, идэвхийг нэмэгдүүлж, алтны зах зээлийн үнийн хайлтын үүрэг чадварыг улам сайн гүйцэтгэж чадах болно" гэжээ.

        2001 онд Хятад улс 1 триллион 150 тэрбум ам долларын эдийн засгийн ерөнхий хэмжээгээр дэлхийд 6-р байранд жагсааж байсан бол өдгөө дэлхийн 2 дахь том эдийн засаг болов. Ялангуяа 2008 оны олон улсын банк санхүүгийн хямралын дараа Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн эдийн засгийг дайчлах чухал хөдөлгөх хүч болжээ. Хятад улсын дэлхийн эдийн засаг дундах удирдах хүчин маш чухал гэж Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Лажад онцлов. 

        "Дэлхийн эдийн засаг хямрах үед Хятад улс гарамгай удирдах хүчээ үзүүлсэн юм. Дэлхийн хэмжээнд удирдах хүчинтэй байгаа нь түүний эдийн засгийн амжилтыг харуулж байна. Өдгөө Хятад улс олон улсын валютын сангийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн нэг, мөн хорийн бүлэгт чухал нөлөө бүхий гишүүн болсны хувьд Хятад улс дэлхийн эдийн засгийг ноцтой хохирол учруулахаас сэргийлэх талаар чухал бүтээлч үүрэг гүйцэтгэж байна" гэв.

        Дэлхийн эдийн засагт Хятадын байр суурь илэрхий нэмэгдэхийн хэрээр Олон улсын валютын сангийн байгууллагад Хятадын эзэмших хувьцааны хэмжээ ихээр нэмэгдэж, 6-р байрнаас 3-р байранд өгсөж, Америк, Японы дараа орох болжээ. Эрчим хүч, валют, худалдааны системд Хятадын дуу хоолой улам газар авч, Хятад улсыг хэн бүхэн чухалчилж үздэг болсон байна.

        13 жилийн өмнөх АПЕК-тай харьцуулбал энэ удаагийн АПЕК-ийн чуулга уулзалт сэдвийн хувьд шинийг санаачлан, илүү бүтээлч болсон. Шанхайн АПЕК-ийн үеэр АПЕК-ийн өөрийнх нь чөлөөт худалдаанд санал тавьж байсан бол энэ удаад Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, эдийн засгийн шинэчлэл, өөрчлөлт, бүс нутгийн хүрээнд дэд бүтцээр харилцан холбогдох зэрэг асуудлыг шийдвэрлэх бодит санаачилга дэвшүүлсэн гэж судлаачид үзэж байна.

        Энэ жилийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын сэдвийг олон улс орон дэмжиж буйгаа илэрхийлсэн. Хятадын ШУА-ын дэлхийн эдийн засаг, улс төр судлалын хүрээлэнгийн судлаач Шэнь Жирү, АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон чухал зөвлөмж гаргаж, АПЕК-ийн гишүүн орнуудын дэмжлэг авч байгаа. Хятадын эдийн засаг дэлхий дахинд чухал үүрэг гүйцэтгэж буйг харж болох юм гэлээ.

        "Энэ жилийн АПЕК-ийн хуралд 100 санал оруулсны талаас илүү хувь нь БНХАУ-ын оруулсан санал байгаа юм. Олонх шинэлэг саналыг Хятад улс боловсруулсан. Тиймээс Хятад улс одоо зөвхөн дэлхийн эдийн засагт нэгдсэн биш, дэлхийн эдийн засагт бүтээлч үүрэг гүйцэтгэж, их гүрний хариуцлагагаа гүйцэтгэж байна"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе