4-д Хятадын Худалдааны яамны сайдын туслах Ван Шөүвэнь, Ази Номхон далайн чөлөөт худалдааны байгуулалтыг урагшлуулах үйл явцад АПЕК бүс нутгийн интегралчлалыг эрчимжүүлэх талаар зохицуулан хошуучлах ач холбогдол үзүүлж, "АПЕК-аас Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх хөтөлбөр" тогтоохыг Хятад улс хүсэн найдаж байна гэжээ.
Хятад улс худалдааны ивээх үзлийн аливаа арга барилыг эрс эсэргүүцэхээ дахин нотолж, АПЕК-ийн удирдагчдын "Худалдаа хөрөнгө оруулалтад хориг нэмж тавихгүй " гэсэн амлалтыг 2018 он хүртэл үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Ван Шөүвэнь онцолжээ. \Хуар\