• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын компани Мексикийн анхны хурдны төмөр замын тендерт яллаа

CRI       (GMT+08:00) 2014-11-04 10:27:52

     Хятадын төмөр замын хувьцаат компаниар ахлуулсан олон улсын консорциум Мехико хотоос Керетаро хот хүрэх хурдны төмөр замын төслийн тендерт ялалт байгууллаа гэж Мексикийн зам харилцаа холбооны яам орон нутгийн цагаар 3-нд мэдэгджээ.

      Эх сурвалжаас үзвэл, уг төмөр замын урт нийт 210 км , нийслэл Мехико хотыг Мексик улсын 3 дах том хот Керетаротой холбоно. Энэ нь Хятад улсын аж ахуйн нэгжийн гадаадад барьж байгаа цагт 300 км-ийн хурдтай анхны хурдны төмөр зам юм. Мексик улсын дэд бүтцийн салбар дахь хамгийн том төсөл болно. Уг төслийг 2018 онд гүйцэтгэж дуусах бөгөөд хоёр хотын хооронд 3 цаг аялж байсныг 1 цаг болгон богиносгох болно.

      Америк тивийн цагт 300 км хурдлах анхны хурдны төмөр зам болохын хувьд эргэн тойрны улс орнуудад ихээр нөлөө үзүүлэх болно. Мөн Бразил улс ч хурдны төмөр зам байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе