|
|
||
13 жилийн өмнө анх Шанхай хотноо АПЕК-ийн удирдагчдын албан бус бага хурлыг зохион явуулж байсан Хятад улс удахгүй энэхүү том үйл ажиллагааг Бээжинд дахин зохион байгуулах гэж байна. 13 жилийн турш, АПЕК нь бүс нутаг болон дэлхийн хэмжээний худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа өрнүүлэх талаар тасралтгүй ахиц амжилт гаргаж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжил болон хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэвч гишүүн орнуудын эдийн засгийн хөгжил болон ашиг сонирхлын ялгаа зөрөөнөөс шалтгаалж худалдааг чөлөөтэй болгох сонголт, зорилт нь адилгүй байгаагаас АПЕК-ийн хүрээнд цаашид худалдааг улам чөлөөтэй болгох болон хялбарчлах талаар улам их хүчин чармайлтыг шаардаж байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын засгийн газар хоорондын хамгийн өндөр зэрэглэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болохын хувьд, АПЕК нь байгуулагдсан цагаасаа бүс нутаг, тэрчлэн дэлхийн хэмжээний худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох болон хялбарчлах талаар тасралтгүй ахиц амжилт гаргасаар ирлээ.
Ази, Номхон далайн бүс нутгийн худалдааг чөлөөтэй болгох тухай ярихад юуны түрүүнд түүний "хошуучлагч"-Богорын зорилтыг дурдахгүй байхын аргаагүй. 1994 онд Индонезийн Богорт АПЕК-ийн эдийн засгийн лидерүүдийн бага хурлаар "Богорын тунхаг" баталж, АПЕК-ийн хамтын ажиллагааны хөгжлийн чиглэл болон хэтийн зорилтыг тогтоосон юм. Тухайлбал АПЕК-ийн хөгжингүй гишүүд 2010 онд, хөгжиж байгаа гишүүд 2020 онд худалдаа болон хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох явдал болно. "Худалдааг чөлөөтэй болгох"-ыг практикт хэрэгжүүлэхийн тулд гаалийн татварыг хорогдуулах болон худалдааг хялбарчлах явдал чухал байдаг. Бээжинд удахгүй АПЕК-ийн удирдагчдын албан бус бага хурал болох гэж байгааг тохиолдуулан Хятадын ГХ-ийн сайд Ван И хэлэхдээ:
"Богорын тунхгийг баталснаас хойш 20 гаруй жилийн туршид, Ази, Номхон далайн бүс нутгийн гаалийн татварын дундаж хэмжээ 12 нэгжээр буурч, бүс нутгийн худалдааны хэмжээ 7 дахин нэмэгдэж, жил бүр 30 гаруй салбарын 200 хамтын ажиллагааны 200 гаруй төсөл хэрэгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар маш чухал үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.
Өдгөө, Богорын зорилт нь мөн л хэрэгжилтийн үе шатандаа байна. Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй болгож, АПЕК-ийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 2006 онд зарим гишүүн орнууд "Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс" хэмээх зураг төсөөллийг гаргасан юм. Энэхүү төсөөлөл нь энэ онд маш бодитой биеллээ олж, 5-р сард Хятад улсын Чиндао хотод болсон АПЕК-ийн худалдааны сайд нарын бага хурал дээр, эдийн засгийн 21 цогцын төлөөлөгчид "Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс"-ийг байгуулах хөгжлийн маршрутаар нийтлэг ойлголтод хүрсэн билээ.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн АПЕК болон зүүн Азийн хамтын ажиллагааны төвийн дарга Ван Юйжүгийн үзэж байгаагаар, "Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс"-ийн байгуулалт нь нэгдэлтэй, интегралчлалын хүрээнд, тархай бутархай чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг нэгтгэн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хөгжилд шинэ хөгжлийн боломжийг олгох явдал юм. Ван Юйжү хэлэхдээ:
"Бүс нутгийн өнөөдрийн хөгжил интегралчлалын талаар улам илүү ахиц гаргахыг шаардаж байна. Одоогоор явагдаж байгаа хоёр талт, эсвэл олон талт чөлөөт худалдааны бүсийн байгуулалт нь бүгд маш хязгаарлагдмал байдаг. Харин бид 21 гишүүн хамтаар чөлөөт худалдааны бүс байгуулах юм бол Ази, Номхон далайн ирээдүйн эдийн засгийн өсөлтөд маш эерэг үүрэг гүйцэтгэх болно. Хятад улсын дурдсан Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалт нь АПЕК-ийн зорилтод нийцэхээр барахгүй, бүс нутагт ерөнхийлсөн чанартай томоохон зах зээлийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилготой юм" гэжээ.
21 гишүүнтэй АПЕК нь дэлхийн эдийн засгийн ажиллагаанд маш чухал байр суурь эзэлдэг. , АПЕК нь 13 жилийн дараа өнөөдөр Хятад улстай дахин хамтарч, уг байгууллага байгуулагдсаны 25 жилийнхээ ойн үеэр шинэ амжилт, шинэ гайхамшиг бүтээхийг та бид хүсэн хүлээж байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |