• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг АПЕК-ийн гишүүд дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-04 16:06:34

       АПЕК-ийн удирдагчдын албан бус бага хурлын үеэр Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээ хийхийг Америкийн тал дарамт үзүүлэн болиулсан хэмээх сүүлийн үеийн ярианы талаар Хятадын Худалдааны Яамны сайдын туслах Ван Шөүвэнь 4-ний өдөр хэлэхдээ, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах явдал АПЕК-ийн 21 гишүүний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд өнөөг хүртэл гишүүн орнууд бүгд дэмжиж ирсэн. Тиймээс чөлөөт худалдааны бүс байгуулах талаар хориг саад болон санал зөрөлдөөн байхгүй гэжээ.

       11-р сарын 5-наас 11-ний өдрүүдэд АПЕК-ийн удирдагчдын 7 хоногийн бага хурал Бээжинд зохиогдож гэж байна. Ван Шөүвэнь цохон тэмдэглэхдээ, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс нь 2006 оны Вьетнамын Ханойд зохиогдсон бага хурлаар яригдсан бөгөөд 21 гишүүн энэхүү асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Өдгөө, АПЕК-ийн холбогдох гишүүд бүгд бүтээлч байр сууринаас идэвхтэй зөвшилцөж байна. Энэхүү асуудлаар санал зөрөлдөөн үүсээгүй. Яриангүй, зарим бодит асуудлаар бид үргэлжлүүлэн зөвшилцөх шаардлагатай, Санал зөрөлдөөн гарсан ч түүнийг эв зүйгээр зохицуулж чадна гэдэгт бид итгэж байна гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе