|
|
||
2001 оны Шанхайн АПЕК-ийн уулзалтын үеэр, Ази, Номхон далайн бүсийн үйлдвэр худалдаа, аж ахуйн нэгжийн салбарын удирдагчид тусгай хурлаар дижитал, цахим сүлжээний зэрэг тухайн үеийн "шинэ эдийн засгийн үзэгдэл"-ийг судлан хэлэлцэж байв. Гэтэл тэр үед, хурал хийж буй газраас 200 км хүрэхгүй зайтай орших Ханжөү хотод Ма Юнь хэмээх залуу цахим бизнесийн сүлжээ байгуулахаар тун завгүй ажиллаж байсныг хэн ч анзаараагүй юм. 13 жилийн дараа, түүний Алибаба интернет сайт Нью-Йоркийн үнэт цаасны биржид нэгдэж, хувьцаагаа анх олон нийтэд гаргасан үзүүлэлтээр дэлхийд шинэ рекорд тогтоосон байна. Энэ 13 жилд, Хятадын интернет сүлжээний эдийн засаг түргэн хөгжиж, илэрхий амжилтанд хүрчээ.
Орон нутгийн цагаар энэ оны 9-р сарын 19-ний өглөөний 9 цаг хагаст, Алибаба сайт Нью-Йоркийн үнэт цаасны биржид хонх дуугаргаж зах зээлд гарав. Мөн өдрийн биржийн хаалтын үеэр, Алибаба сайтын зах зээлийн ерөнхий үнэлгээ их төлөв 240 тэрбум ам. доллар байсан нь Google компанийн дараа орох дэлхийн хоёрдогч том интернет сүлжээний компани болсон юм.
Энэ 13 жилд, Хятадын интернет сүлжээний хөгжлийг сар хоног гэлтгүй зогсолтгүй үтэр түргэн урагшлан хөгжсөн гэхээс өөр аргагүй. Сүүлийн үеийн статистик бүртгэлээр, Хятад улсын интернет веб сайт 3.5 саяаас давсан бөгөөд дэлхийн 10 том веб сайтын гурав нь Хятад улсынх юм. Интернетийн ашиглагчид 200 саяыг давж, хөдөлгөөнт сүлжээний сүлжээ ашиглагчид 850 саяыг давсан байна. Үүнийг дагаж Хятадын интернет сүлжээний эдийн засгийн хөгжил дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Ноднин Хятадын цахим бизнесийн мөнгөн дүн 10 триллион юанийг давж, онлайн худалдааны дэлхийн хоёрдогч том зах зээл болов.
Ноднин 11-р сарын 11-нд, Хятадын онлайн худалдаа "шинэ" гайхамшиг бүтээж, зөвхөн Таобао онлайн худалдааны сайтын мөн өдрийн худалдааны хэмжээ 35 тэрбум юань болжээ. Энэ үзүүлэлт нь нэг том оврын дэлгүүрийн бүтэн жилийн борлуулалтын хэмжээг хэдэн арав дахин үржүүлсэнтэй тэнцэнэ.
Интернет сайтын хөгжлийг дэмжихийн тулд Хятадын засгийн газар холбогдох багц бодлого хэрэгжүүлэв. 2007 онд, улсын бодлогын төвшинд анх удаа цахим бизнесийг хөгжүүлэх тухай стратеги, үүрэг зорилт тогтоов. 2009 он, 2013 онд, 3-р үе шатны болон 4-р үе шатны интернет сүлжээний лицензийг олгосон явдал нь Хятадын сүлжээ ашиглагчдын цар хүрээг маш түргэн нэмэгдүүлж, улмаар сүлжээ ашиглагчдын тоогоороо дэлхийд тэргүүлэх болов.
Өдгөө Хятад улс дараачийн үе шатны мэдээллийн дэд бүтцийн байгуулалтыг бүрдүүлэх, орчин үеийн мэдээллийн технологийн аж үйлдвэрийн бүтцийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын баталгаажуулах системийг боловсронгуй болгох, мэдээллийн интернет сүлжээний технологийг улам өргөн хүрээнд ашиглах талаар хичээн зүтгэж байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй хэлсэн үгэндээ,
"Бид стратегийн төлөвлөгөө боловсруулсан юм. 2015 оны эцэс гэхэд, манай хотын оршин суугчдын хэрэглэдэг интернэтийн хурд 20МВ-д хүрнэ. Цахим мэдээллийн эрхлэлтийн аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлж, интернэт ашиглалтын төлбөр хураамжийг бууруулах болно" гэжээ.
Мэргэжилтнүүд үзэхдээ, интернэтийн хурдын нэмэгдэл, төлбөр хураамжийн буурахыг дагалдаж, шинэ зах зээл, шинэ салбарыг улам боловсронгуй болгож, цахим худалдаа, орчин үеийн ложистик, интернэт банк санхүү зэрэг орчин цагийн үйлчилгээний салбарын хөгжлийг улам түргэтгэж, бизнесийн нарийн тооцоо, бараа бүтээгдэхүүний нэгдмэл сүлжээ, хөдөлгөөнт интернэт, мэдээллийн ухаалаг шийдэл зэрэг мэдээллийн технолигийн шинэ үеийн салбарыг дорвитой хөгжүүлэх болно гэжээ.
Бээжингийн сансарын их сургуулийн захирал Хуай Жиньпэний бодлоор, интернэт сүлжээний хөгжил мэдээлэлийн эрин үед алхаж орсноор, Хятадын нийгэм нийт, хувь хүнд маш олон өөрчлөлт авчрах юм гэжээ.
Хуай Жиньпэн хэлэхдээ,"Интернэт сүлжээ нь солилцооны чухал арга хэлбэр болж, хэсэг уламжлалт салбарт өөрчлөлт оруулсан юм. Үнэн хэрэгтээ тэр нь урьдын мэдээ холбооны индэр байснаа өөрчлөгдөөд тооцооны юм уу ухаалаг индэр болжээ. Бай Дү хайлтын системтэй бол бид хэрэглэгчдийн зуршил болон нийгмийн ажиллагааны үндсэн хэлбэрийг ойлгож болох юм. Тао Бао зэрэг цахим худалдааны салбараас хэрэглэгчдийн худалдан авах зуршлыг ойлгож болно. Мөн блогоор дамжин хүмүүсийн хэсэг ажиллагааны зуршлыг ойлгож болох юм. Энэ талаар шинэ боломж тохиож байж болох юм. Хангалттай мэдээлэл, жам хууль, хандлага байдлын шинжлэлд түшиглэснээр, бидний эдийн засгийн салбар, хувь хүний амьдралд хүртэл чухал холбоо үүсгэх болно" гэжээ.
Шанхайгаас Бээжин гээд 13 жилийн хугацаанд Хятадын интернэт сүлжээ, интернэт сүлжээний эдийн засаг маш их өөрчлөгджээ. Интернэт сүлжээний хөгжил нь Хятад болон тус орны иргэдийг гүнзгий өөрчилсөөр байна. Интернэт сүлжээний хурдтай хөгжил нь Хятад улс болон тус орны иргэдэд улам их гэнэтийн бэлэг авчрахыг олон салбарынхан хүсэн хүлээж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |