|
|
||
5-нд , AПEK-ын 2014 оны сүүлчийн удаагийн дээд хэмжээний бага хурал Бээжин дэх үндэсний хурлын төвд болсноор энэ оны AПEК-ын удирдагчдын уулзалтын долоо хоногийн хөшгийг нээв.
Дээд хэмжээний бага хурал нээлтийн ёслол, хамтын зураг авахуулах, бүгд хурал, хаалтын ёслол зэрэг агуулгаар хоёр хоног явагдаж, 10,11-ны өдөр болох AПEK-ын удирдагчдын 22 дэх удаагийн албан бус уулзалтанд чухал суурь тавих болно. AПEK-ын дээд хэмжээний бага хурлын дарга, Хятадын ГХЯ-ны дэд сайд Ли Баодүн хурлыг даргалж үг хэлжээ.
AПEK-ын удирдагчдын 2014 оны албан бус уулзалт "Ирээдүйд чиглэсэн Ази-Номхон далайн хамтын ажиллагааг байгуулъя" сэдэвтэй. Хурлыг зохион байгуулагчдын танилцуулснаар: Жил орчим хугацааны нягт харилцаа, гишүүдийн хамтын хүчин зүтгэл, дээд хэмжээний цуврал хурал, сайд нарын зөвлөлийн хурлаар дамжин AПЕК-ын бүс нутгийн эдийн засгийн интеграц, эдийн засгийн шинэчлэл, хөгжил, өсөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын харилцаа холбоогоо дээшлүүлэх зэрэг чухал сэдвийн хүрээнд гүнзгий ойлголтонд хүрсэн байна гэжээ. \Нандир орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |