• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хатавчийг Европ Азийн шинэ шугамын чухал боомт болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-06 10:12:44

             Хятад Монголын хилийн Зүүн хатавч боомт ӨМ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны нутагт байрладаг. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны "Европ Азийн шинэ шугам" байгуулах стратеги хэрэгжиж ирснээр ӨМӨЗО Зүүн хатавчийг Европ Азийн шинэ шугамын чухал боомт болгоход хүч тавьж байна.

             Бүртгэлээс үзэхэд, Зүүн хатавчаар өдөрт 200 гаруй ачааны машин нэвтэрч байгаагийн дийлэнх нь газрын тос зөөвөрлөж байгаа тул Зүүн хатавч нь ӨМ-ын нефтийн хамгийн том боомт болжээ.

              Европ Азийн шинэ шугамын байгуулалт эрчимтэй өрнөж, энэ оны 7-р сард Зүүн хатавчийг Хятадын зүүн хойд нутгийн төмөр замын сүлжээнд холбосон юм. ӨМ-ын худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны хариуцлагатан Гүө Ганы хэлснээр, 2017 он гэхэд тус боомтын ажил идэвхжиж, Европ Азийн шинэ шугам нэвтэрсний дараа Зүүн хатавчийн бараа нэвтрүүлэх хэмжээ 20 гаруй дахин нэмэгдэх болно.


\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе