|
|
||
АПЕК-ийн сайд нарын 26-р хурал 7-ны өдөр Бээжинд нээгдэв. АПЕК-ийн эдийн засгийн цогцуудын сайд нар буюу төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нарын зарын гүйцэтгэгч дарга, үйлдвэр худалдааны зөвлөгөөний зөвлөлийн дарга, ажиглагчийн төлөөлөгч болон онц урьсан зочид оролцжээ. Ван И, Гао Хүчэн нар нээлтийн үг хэлэв.
АПЕК байгуулагдсанаас хойш тус бүсийн эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралыг сайржулах талд чухал хувь нэмэр орууллаа гэж И өндрөөр үнэлжээ.
Гао Хүчэн хэлэхдээ, шинэ нөхцөл байдалд гишүүд ой ухаан, сүс зоригоо хөвчлөн, олон талт худалдааны системийг үргэлжлэн хамгаалж, Ази Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүсийг хурдтай хөгжүүлэхээр алсын зорилго болгож, тус бүсийн эдийн засгийг интеграцуулах явцыг түргэтгэх шаардлагатай гэжээ.
Ван И, Гао Хүчэн нар тус хурлын үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |