• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Тажикстаны ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-07 19:38:42

        Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Ардын их хурлын ордонд Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмоновтой уулзав.

        Емомали Рахмонов Хятадад хүрэлцэн ирж, Дэд бүтцээр холбох түншлэлийн харилцааны яриа уулзалтад оролцож байгаад Ши Жиньпин баярлаж байгаагаа илэрхийлээд хоёр орон цаашид эрчим хүч, зам харилцаа, хөдөө аж ахуйн зэрэг салбарыг голлож, хамтын ажиллагааны шинэ загварыг идэвхтэй хайн, боловсруулах үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өндөр төвшин, дээд давхаргаанд хүргэх ёстой гэжээ.

        Тажикстан террорист хүчинд цохилт өгөх зэрэг талаар Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж Емомали Рахмонов хэлэв. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе