|
|
||
2014 оны АПЕК-ийн албан тушаалтнуудын сүүлийн уулзалт 11-р сарын 6-ны өдөр Бээжинд өндөрлөв. 7, 8-ны өдрүүдэд болох Гадаад хэрэг, худалдааны сайд нарын хурлаар Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүс буюу FTAAP-ийн асуудлаар зарчмын хувьд тохиролцоонд хүрч болзошгүй гэж АПЕК-ийн нарийн бичгийн газрын дарга Алан Боллард хэллээ.Тэрээр мөн АПЕК-ийн гишүүн орнууд авилгатай тэмцэх мэдээлэл солилцохыг зөвшөөрсөн гэв.
"Өнгөрсөн нэг жилд ажил ихтэй байлаа. Талуудын гаргасан олон санаачилгын талаар хэлэлцсэн" гэв.
6-ны үдээс хойш, АПЕК-ийн нарийн бичгийн газрын дарга Алан Боллард албан тушаалтнуудын уулзалтаар хэлэлцсэн гол сэдвүүдийн тухай сурвалжлагчдад танилцуулав. Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн асуудлыг тэрээр эн тэргүүнд дурдаж, Гадаад хэрэг, худалдааны сайд нарын хурлаар Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн асуудлаар зарчмын хувьд тохиролцоонд хүрч болзошгүй, ирэх хоёр жилд энэ асуудлаар судалгаа хийх боломжтой гэв. Судалгааны талаар Боллард хэлэхдээ, Энэ нь стратегийн чанартай судалгаа юм. Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн зорилго чиглэл, биелүүлэх арга зам, Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны хэлэлцээрээр дамжиж уу эсвэл бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн харилцаагаар уу эсвэл өөр арга зам байгаа эсэх болон хир удаан хугацаанд явагдах зэрэг асуудлуудыг судлах болно. Судалгааны ажил хоёр жил шахам хугацаанд үргэлжлэх болно. Судалгаа хийгдсний дараа зарим тохиролцоонд хүрч,эцсийн шийдвэрийг өндөр албан тушаалтан, сайд нар гаргах болно" гэв.
Мөн албан тушаалтнуудын хурлаар дэд бүтцээр холбох асуудлаар түр тохиролцоонд хүрсэн. Энэ хэлэлцээр нь хөтөлбөрийн чанартай богинохон баримт бичиг ч тайланд хавсарган дэд бүтцээр холбох гурван гол сэдвийн талаар танилцуулсан гэж Боллард хэлэв.
"Нэгд, хэрхэн дэд бүтцийг сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, АПЕК-ийн бүсийн орнууд дэд бүтцээр холбогдох асуудлууд. Хоёрт, хэрхэн механизмын чанартай холбогдох арга хэмжээг нэгтгэх, үүнд одоо хийгдэж буй "худалдааг дэмжих аргах хэмжээ"-ний төслүүд багтаж байна. Гуравт, боловсон хүчнээр харилцан хангах, үүнд бизнесийн хүмүүс, жуулчид, оюутнууд хил дамнан холбогдох."
АПЕК-ийн уулзалтаар эдийн засгийн асуудал зонхилдог ч эдийн засагтай холбоотой улс төрийн асуудлыг ч авч хэлэлцдэг. АПЕК-ийн уулзалтаас өмнөхөн Хятадын ГХЯ-ны сайд Ван И хэлэхдээ, авилгатай тэмцэх "Бээжингийн тунхаглал" нь энэ удаагийн АПЕК-ийн уулзалтын нэг чухал үр дүн болно гэжээ. "Бээжингийн тунхаглал"-аар АПЕК-ийн эдийн засгийн цогцын авилгатай тэмцэх байгууллагуудаас бүрдсэн байгууллага байгуулж, тухайн хэргийн талаар мэдээлэл солилцож болох боллоо гэж Боллард хэлжээ.
Үр дүнтэй, орчин үеийн эдийн засгийн өсөлт нь авилгатай тэмцэхийг эрчимжүүлэх ёстой, АПЕК-ийн гишүүн орнууд энэ талаар нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд "Бээжингийн тунхаглал"-т тусгагдах болно. "Тунхаглал"-д эл эдийн засгийн цогцын авилгатай тэмцэх байгууллагаас бүрдсэн багийг байгуулж, тодорхой тохиолдол, хэрхэн ял оноох болон яллах асуудлаар харилцан мэдээлэл солилцох, хэрэв шаардлагатай бол эд хөрөнгийг нөхөн сэргээх болгоно. Монополийн эсрэг асуудлууд ижил төстэй механизм хэрэгжүүлж байсан бол энэ нь АПЕК-ийн түүхэнд анхдагч механизм юм
АПЕК-ийн албан тушаалтнуудын уулзалт нь холбох үүрэг гүйцэтгэж, дээшээ сайд нарын уулзалт, доошоо хороо, ажлын хэсгийн ажлын ерөнхий зохицуулалт хийдэг. АПЕК-ийн үйл явцад маргаантай асуудлуудыг энэ шатанд шийдвэрлэх болон зөвшилцөж, дараа нь сайд нарын хурлаар баталдаг. 7-8-ны өдрүүдэд 2014 оны АПЕК-ийн Гадаад хэрэг, худалдааны сайд нарын хурал Бээжинд болж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |