|
|
||
6-ны үдээс өмнө Бээжин хотноо "Ази Номхон далайн бүс нутгийн залуучуудын үүрэг хариуцлага" сэдэвт 2014 оны АПЕК-ийн ирээдүйн дуун хоолой залуучуудын лагерийн болон залуу удирдагчдын чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа болж, АПЕК-ийн залуучуудын 116 төлөөлөгч багш нарын хамт тус ажиллагаанд оролцов.
Хятадын Гадаад Харилцааны Яамны сайд Ван И нээлтийн ажиллагаан дээр хэлэхдээ, залуу үеийнхэн ухаалаг бол улс орон ухаалаг, залуу үеийнхэн хүчирхэг бол улс орон хүчирхэг болно. Дэлхийн ирээдүйн хөгжил хүүхэд залуучуудын эрч хүч болон оюун ухаанд түшиглэнэ гэжээ. Ази Номхон далайн бүс нутгийн залуучууд та нар энэхүү боломжийг ашиглан харилцан суралцаж, туршлага солилцон, хараагаа өргөтгөн, оюун ухаанаа тэлэхийг хүсэж байна гэжээ.
Чуулга уулзалтад залуучуудын төлөөлөгчид Ази Номхон далайн залуучууд ирээдүйн сорилтуудыг хэрхэн даван туулах талаар ярилцсан байна. Чуулга уулзалт өндөрлөх үеэр, залуучуудын төлөөлөгч ирээдүйн дуун хоолойн тунхгийг хамтаар чангаар уншиж, 2014 оны АПЕК-ийн ирээдүйн дуун хоолойн жил тутмын тайланд бичин оруулсан байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |