|
|
||
Австралийн Ерөнхий сайд асан, АПЕК-ийн эцэг гэж нэрлэгдсэн Боб Хаук 7-нд хэлэхдээ, сүүлийн 20 жилийн АПЕК-ийн хөгжлийн дүнд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг түргэн хөгжлөө. Ази Номхон далайн бүс нутгийн хөгжилд шинэ өрсөлдөөн сорилт тулгарч байна. Хятад улс хөгжихийн хирээр нэр нөлөө нь дээшилж байгаатай зэрэгцэн Хятад Америкийн Ази Номхон далайн бүс нутаг дахь өрсөлдөөн ширүүсч байна. Ази Номхон далайн бүс нутагт Хятадын хөгжилтэй зохицсон шинэ дэглэм тогтоох шаардлагатай болсон гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, "2014 оны АПЕК-ийн Хятадын өдөрлөг" дээд уулзалтад дотоод гадаадын 300 гаруй эрдэмтэн төлөөлөгч оролцож, "Ази Номхон далайн бүс нутгийн ирээдүйн түншийн харилцаа" гол сэдвийн хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, эдийн засгийн инноваци, шинэчлэл өөрчлөлтийг дэмжих, дэд бүтэц,холбоо хэлхээг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэж байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |