• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Бангладешийн хооронд зөвхөн нөхөрлөл, итгэлцэл, хамтын ажиллагаа бий

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-08 15:50:08

      8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын танхимд Бангладешын ерөнхийлөгч Абдул Хамидтай уулзав.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсын гол ашиг сонирхлын асуудалд Бангладешийн тал дэмжлэг үзүүлсэн явдлыг Хятадын тал сайшааж байна, Бангладешийн тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, тогтвортой хөгжлийг биелүүлэх үйлсийг Хятадын тал тууштай дэмжин, хоёр орны иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг улам нягт ахиулж, тасралтгүй шинэ амжилтанд хүргэнэ. Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны Тэнгисийн Торгоны замын бүтээн байгуулалт нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломж авчрах юм. Ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг боломж болгож, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, далай тэнгис зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, уламжлалт нөхөрлөлөө гүнзгийрүүлнэ гэлээ.

      Абдул Хамид хэлэхдээ, Бангладеш улс ядуурлыг бууруулах болон хөгжлийг түргэтгэх талаар хичээл зүтгэл гаргаж байна, Хятадын талын амжилттай туршлагаас суралцаж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын боломжийг ашиглан, хоёр орныг худалдаа, дэд бүтцээр холбох асуудлыг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе