|
|
||
8-нд буюу Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын хэмжээний 26-р хурал өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ван И, Хятад Японы удирдагчдын уулзалтын асуудлаарх сэтгүүлчийн асуултанд хариулав.
Ван И хэлэхдээ, Японы талаас удаа дараа дэвшүүлсэн санал хүсэлтийг Хятадын тал чухалчлан үзэж байна. Хятад Японы харилцааны асуудлаарх бидний зарчимт байр суурь бол тодорхой бөгөөд гуйвашгүй юм. Өчигдөр Хятад Япон хоёр тал хоёр орны харилцааны хөгжилд нөлөөлж байгаа өнөөгийн гол асуудлыг хэрхэн зохицуулах тухай зарчмын чанартай дөрвөн талын нийтлэг ойлголтод хүрсэн юм. Японы тал үүнд нарийн хянуур хандаж, эдгээр нийтлэг ойлголтыг чандлан журамлаж, бодитоор хэрэгжүүлэн, хоёр орны удидагчдын уулзалтад шаардлагатай, эерэг сайн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |