• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Элбэгдоржтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-08 18:06:32

     Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Дяоюйтай төрийн зочин буудалд Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзав.

    Элбэгдорж Хятад улсад хүрэлцэн ирж Дэд бүтцийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх яриа уулзалтад оролцож буйд Ши Жиньпин баяртай байгаагаа илэрхийлжээ. Дарга Ши Жиньпин намайг урьж тус хуралд оролцуулж байгаа нь Монгол улсын хувьд чухал боломж юм гэж ерөнхийлөгч Элбэгдорж илэрхийлжээ.

    Энэ оны 8-р сард би Монгол улсад төрийн айлчлал хийж, бид хамтдаа Хятад Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, олон нийтлэг ойлголцолд хүрч, гэрээ тохиролцлоо. Таньтай нягт хэлхээ холбоотой байж, хоёр орны хууль тогтоох байгууллага, засгийн газар, нам, цэрэг арми, иргэд хоорондын солилцоо хамтын ажиллагааг дээшлүүлэхэд бэлэн байна. Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай хамтаар хожиж, хоёр ард түмэнд үр өгөөж өгөх юм. Бид Хятад улсын санаачилсан торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах санаачилга болон Монгол улсын талын зам санаачилгыг уялдуулж, дэд бүтэц, уул уурхай, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллаж, Хятад Монголын чөлөөт худалдааны гэрээг даруй тохиролцон, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг түргэн байгуулах ёстой. Монгол улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд элсүүлэхийг Хятад улс сайшаана. Монгол улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт оролцохыг дэмжих бөгөөд АПЕК-т элсүүлэхийг дэмжинэ. Хятад улс Монгол, Оростой хамтран гурван орны эдийн засгийн хонгилыг байгуулж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

    Ши Жиньпин дарга хоёр орны хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, хөгжүүлж байгаад бид баяртай байна. Хятад улстай хамтран төмөр зам, уул уурхай зэрэг том хамтын ажиллагааны төслийг идэвхтэй хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог ахиулахад бэлэн байна. Монгол Хятад Оросын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол улс хүсэж байна гэж Элбэгдорж хэллээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе