• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийг сайд нарын 26-р хурал өндөрлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-08 18:31:41

     АПЕК-ийн сайд нарын 26-р хурал 8-ны өдөр Бээжин хотноо өндөрлөв. Хятадын Гадаад Харилцааны сайд Ван И, Худалдааны сайд Гао Хүчэн нар хаалтын ёслолд үг хэлж, дотоод гадаадын сэтгүүлчдэд хурлын талаар мэдээлэл хийлээ.

      Ван И хэлэхдээ, тус хурал "ирээдүйд хандсан Ази Номхон далайн бүсийн түншлэлийн харилцааг хамтаар байгуулъя" гэсэн гол уриа болон олон сэдвээр гүнзгий ярилцаж, чухал нийтлэг ойлголцолд хүрсэн.

      Хурлаар "АПЕК-ийн сайд нарын 26-р хурлын хамтарсан мэдэгдэл" баталж, хамтын ажиллагааны олон санаачилгыг хүлээн зөвшөөрч, удирдагчдын хуралд хэлэлцүүлэхээр дэвшүүллээ гэжээ.

      Тус хурлаар тохиролцсон зургаан нийтлэг ойлголцол бол хүмүүсийн анхаарлыг татсан зургаан зүйл гэж хэлж болох юм гэж Ван И танилцуулжээ.

       Гао Хүчэн хэлэхдээ, тус хурал олон талт худалдааны системийг дэмжиж, Ази Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүсийг байгуулах зэрэг сэдвээр санал бодлоо өргөнөөр солилцон, чухал нийтлэг ойлголцолд хүрч, удирдагчдын албан бус хурлын бат суурийг тавьж өглөө гэжээ. \Сарантуяа \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе