• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лаос улсын даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-08 16:27:58

            Жүншин Агентлагийн мэдээ. Хятад улсын дарга Ши Жиньпин 8-нд Ардын Их Хурлын ордонд Лаос улсын дарга Чомалитай уулзлаа.

           Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Лаос хоёр тал хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятад Лаосын харилцан итгэлцсэн, харилцан туслалцсан, харилцан ашигтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр төвшинд гаргах ёстой. Хоёр тал стратегийн харилцаагаа эрчимжүүлж, дээд төвшний уламжлалт байнгын харилцаагаа хадгалж, улс төрийн нам хоорондын хэлхээ холбоогоо нэмэгдүүлж, төр гүрнийг удирдах шилдэг туршлагаа солилцон, тус тусын өөрчлөлт хөгжлийн их үйлсэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны томоохон чухал төсөлд бодитой ахиц гаргах хэрэгтэй. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, найрамдлаа гүнзгийрүүлэх ёстой гэжээ.

           Чомали хэлэхдээ, Хятадын талтай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өөрийн орны хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэхийг хүсэж байна. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах бэлтгэл ажилд идэвхтэй оролцоход Лаос бэлэн байна гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе