|
|
||
8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын танхимд Пакистаны ерөнхий сайд Наваз Шарифийг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин, Хятад Пакистан хоёр улс бол сайн хөрш, стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хятад улс Пакистаны эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг үргэлжлэн дэмжинэ. Пакистан улсын өөрийн нөхцөл байдалдаа тохирсон аюулгүйн бодлого хэрэгжүүлэхийг Хятад улс дэмжиж, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно, Пакистан цаашид үр ашигтай арга хэмжээ хэрэгжүүлж, Хятад улсаас Пакистанд суугаа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хамгаална гэж найдаж байна гэлээ.
Тэрээр цааш ярихдаа, Хятад улс Пакистантай Хятад Пакистаны эдийн засгийн бүсийг байгуулах, Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах талаар эрчимтэй хамтран ажиллаж, Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны Тэнгисийн Торгоны замын бүтээн байгуулалтыг түргэтгэн, Өмнөд Азийн орнуудтай хамтран ажиллах үлгэр жишээ үзүүлнэ. Хятад улс Пакистантай хүчээ хамтатган Афганистаны энх тайван, зохицуулалтын үйл ажиллагааг дэмжиж, Пакистан Энэтхэг харилцаагаа сайжруулахыг дэмжиж, Өмнөд Азийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалах болно гэлээ.
Шариф хэлэхдээ, Хятад улстай стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Пакистаны гадаад бодлогын үндэс суурь юм. Гол чухал асуудлаар, ялангуяа БНХАУ-ын үндсэн эрх ашгийг хөндсөн асуудал дээр Хятад улсыг тууштай дэмжих болно гэлээ. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |