|
|
||
8-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын хурлын танхимд Пакистаны ерөнхий сайд Шарифийг хүлээн авч уулзлаа.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд стратегийн тогтолцоог бий болгох бөгөөд энэ нь Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа дэд бүтцээр холбогдох чухал төсөл юм. Энэ айлчлалын үеэр хоёр орон хамтын ажиллагааны 20 гаруй гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг хамарч, харилцан ашигтай хамтаар хожих зорилтыг биелүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж байна. Хоёр орон Гвадарт боомт болон бусад дэд бүтцийн томоохон төслүүдээр хамтран ажиллаж, цахилгаан эрчим хүчний төслүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, эдийн засгийн бүс дагуух аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг сайжруулах болно. Мөн Хятадаас Пакистанд ажиллаж буй байгууллагуудын ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаална гэж найдаж байна гэлээ.
Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын хэтийн төлөвлөгөө хөтөлбөр болон эдийн засаг, технологи, эрчим хүч, банк санхүү, аж үйлдвэрийн парк, мэдээлэл холбоо зэрэг салбарын хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцов. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |