• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Мьянмарын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-08 16:19:21

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Ардын их хурлын ордонд Мьянмарын ерөнхийлөгч Ү Тейн Шейнтэй уулзав.

    Ши Жиньпин ерөнхийлөгч Ү Тейн Шейнийг дэд бүтцээр холбох түншлэлийн харилцааны хэлэлцээрт оролцохыг уриад, Хятад Мьянмар хоёр улс нь уул ус залгаа, хөгжил бүтээн байгуулалтын чухал үе шатандаа явж буй хөрш орнууд. Бид Хятад Мьянмарын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулж, өөрсдийн хөгжилдөө сайтар уялдуулах ёстой. Хоёр тал эрх баригч намын солилцоог эрчимжүүлж, засаг хэрэгжүүлэх арга туршлагаа солилцон, Торгоны замын эдийн засгийн бүс болон Тэнгисийн Торгоны замын бүтээн байгуулалтад тулгуурлаж, эрх тэгш харилцан ашигтай зарчмаар Хятад Мьянмарыг дэд бүтцээр холбох, эдийн засгийн онцгой бүс байгуулж, ардын амьжиргааг сайжруулах хамтын ажиллагааны төслийг ахиулж, Хоёр орны хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлэх ёстой. Үүсгэн байгуулагч орны хувьд Мьянмар улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэн орохыг Хятад улс дэмжиж байна. Мьянмарын талууд хэлэлцээгээр дамжуулан хойд бүсэд урт хугацааны энх тайвныг бий болгохыг Хятад улс сайшаах бөгөөд Мьянмартай хил орчмын орон нутгийн солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, хилийн бүсийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэв.

    Ү Тейн Шейн хэлэхдээ, Мьянмар улс АСЕАН-ы 2014 оны даргалагч орны хувьд АСЕАН Хятадын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе