|
|
||
"ХЯТАДЫН БАРЫН ЗУРАГ – ОРЧИН ҮЕИЙН ҮНДЭСТЭНИЙ БАРЫН ЗУРАГ ОЛОН УЛСЫН ЯВУУЛЫН ҮЗЭСГЭЛЭН 2014 – МОНГОЛ УЛС" 7-ны үдээс хойш МУ-ын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. МУ-ын АЖСС-ын дэд сайд Түмэнжаргал, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн орлогч дарга Хасбагана, Хятадын Урлаг судлалын хүрээлэнгийн Барын зургийн хүрээлэнгийн дэд дарга Жэн Зүөлян нар нээлтийн ёслолд оролцож тууз хайчлав. Энэ үзэсгэлэнг Хятадын Урлаг судлалын хүрээлэнгийн Барын зургийн хүрээлэн, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, МУ-ын Уран зургийн галерей хамтран зохион байгуулж, Хятадын үндэстэний цөөнхийн 60 зураачийн 116 шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Энэ бол 1956 оноос хойш Хятадын барын зургийн үзэсгэлэн анх удаагаа ийм их цар хүрээтэйгээр МУ-д ажиллаж байгаа болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |