• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хуралд илтгэл тавилаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-09 15:45:19

                9-нд Бээжингийн Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд, 2014 оны АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хурал болов. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, "Тогтвортой хөгжлийг ахиулан, Азийн ирээдүйг цогцлооё" сэдвээр илтгэл тавилаа. Ши Жиньпин, өнөө Хятадын эдийн засагт гарч буй шинэ байдлууд хөгжлийн шинэ боломж авчрах юм. Бид өөрчлөлтийг тууштай урагшлуулна гэж онцолжээ.

                 Тэрээр хэлэхдээ, Хятад болон Ази, тэрчлэн дэлхийн эдийн засгийн харилцаа холбоо тасралтгүй эрчимжиж байгаа тул Хятад улс хичээн чармайж, өөрийн хөгжлийн үр өгөөжийг Ази, тэрчлэн дэлхийд хүртээнэ. Хятад улс олон оронтой хамт "нэг бүс, нэг шугамын" байгуулалтыг ахиулж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг хүч тавин байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, Ази Номхон далайн бүс нутгийн дэд бүтцийн түншлэл, цэцэглэл хөгжилд хувь нэмрээ оруулна гэжээ.

                  Тэрээр цааш нь хэлэхдээ, цаашдаа дэлхийн болон Ази Номхон далайн хөгжилд асар их боломж нээгдэхийн зэрэгцээ мөн бэрхшээл сорилт ч тулгарах юм. Азийн улс орнууд эрин цагийн дуудлагаар Ази Номхон далайн түншийн харилцааг байгуулан, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, ирээдүйг хамтаар цогцлон байгуулъя гэж онцоллоо. \Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе