• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Таиландын ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-09 18:45:37

         Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 9-ний үдээс хойш АИХ-ын ордонд Таиландын ерөнхий сайд Прают Чан Очаг хүлээн авч уулзлаа.

        Ли Кэчян, Хятадад ирж АПЕК-ын удирдагч нарын албаны бус хуралд оролцож байгаа Прают Чан Очаг сайшаагаад, саяхан бид Миланд Ази Европын тэргүүн нарын хурлын үеэр уулзаж, хоёр орны ажил хэргийн талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг урагш хөгжүүлэхээр шийдсэн юм. Ирэх жил Хятад Таиланд дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой тохиож байна, энэхүү нөхцөл боломжийг ашиглан, хэлхээ холболоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны найрамдлыг бодит үйл хэрэгт шилжүүлж, хоёр орны ард түмэнд аз жаргал эдлүүлэхийг хүсэж байна гэжээ.

       Прают Чан Оча хэлэхдээ, Таиланд Хятад бол дотно найрсаг нэг гэр бүл юм, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Таиланд чухалд үзэж байна, хоёр орны тохиролцсон хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, төмөр зам, хөдөө аж ахуй, эдийн засаг худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, Таиланд Хятадын харилцаа болон АСЕАН -Хятадын харилцааг цаашид хөгжүүлэх болно гэжээ.

  

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе