|
|
||
9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Канадын ерөнхий сайд Стивен Харпертай уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Стивен Харпер ерөнхий сайдын энэ удаагийн Хятадад хийсэн айлчлал нааштай үр дүнд хүрч, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрлээ, хоёр орны гадаад хэргийн сайд нарын жил тутмын уулзалт болон эдийн засаг санхүүгийн стратегийн яриа хэлэлцээний механизмыг тогтоож, эрчим хүчний нөөц баялаг, эрчим хүч байгаль орчин, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр хоёр талаараа шийдсэн, мөн 2015-2016 онуудыг Хятад Канадын соёлын солилцооны жил болгохоор шийдсэн гэжээ.
Стивен Харпер хэлэхдээ, хоёр орны харилцаа нь Канадад улмаар чухал болж байна. Энэ удааны айлчлалдаа сэтгэл хангалуун байна, мөн ирээдүйн хоёр орны хамтын ажиллагаанд ч сэтгэл хангалуун байна. Хятадтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, худалдааны хөрөнгө оруулалтаа өргөтгөн, юаний тооцоо хийхийг сайтар хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог ахиулна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |