9-нд Эрчим хүчний үндэсний газар АПЕК-ийн хурлын газар дээр нь хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын эрчим хүчний хөгжил болон хөтөлбөрийн байдлаа танилцуулжээ. Эрчим хүчний үндэсний газрын хяналт удирдлагын ерөнхий захирал Тань Рүнё хэлэхдээ, ирээдүйд Хятад улс эрчим хүчний хэмнэлтийг цаашид ахиулж, нүүрсний хэрэглээний ерөнхий хэмжээг тогтоон барьж, чулуужсан бус эрчим хүчийг ихээр хөгжүүлэн, Хятадын эрчим хүчний шинэчлэлийг би болгоно гэжээ.
Ирээдүйд Хятад улс эрчим хүчний талаар, эрчим хүч хэмнэх хэлбэрийг цаашид ахиулах, цэвэр эрчим хүчнийг ашиглах, эрчим хүчний бие даасан баталгааны хүчнийг нэмэгдүүлэх, чулуужсан бус эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний инновацийг ахиулах, эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх, эрчим хүчний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг 7 гол ажлуудыг эрчтэй хийнэ гэж эрчим хүчний үндэсний газар дурджээ.