|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-нд АИХ-ын ордонд Таиландын ерөнхий сайд Прают Чан Очаг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Таиланд нэг гэр бүл юм. Ерөнхий сайд Прают Чан Оча болон шинэ ээлжийн засгийн газрын удирдлага дор, Таиландын нийгэм тогтвортой байж, олон төрлийн өөрчлөлтийн ахиц төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Таиланд төр төвшин, түмэн амгалан байхыг Хятад улс чиг сэтгэлээсээ хүсэж байна. Мөн Таиландтай хамтаар, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал төмөр зам, усан ашиглалт, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрч, үргэлжлэн хэрэгжүүлэхийг хүсэж байна. Ирэх жил Хятад Таиланд дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой тохиож байна. Хоёр орны хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, хоёр орны найрамдлыг үеийн үед уламжлах болно гэжээ.
Прают Чан Оча хэлэхдээ, Таиланд өнөө улс орны байдалд нийцсэн хөгжлийн замаа хайж байна. Хятадын талын туршлагаас суралцан, ялангуяа торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замын байгуулалтыг ашиглан, хөдөө аж ахуй, төмөр зам зэрэг олон салбарын хамтын ажиллагааг ахиулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |