• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-09 20:26:58

    9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Сингапурын ерөнхий сайд Ли Шяньлүнг хүлээн авч уулзлаа.

  Ши Жиньпин онцлохдоо, Хятад Сингапурын хамтын ажиллагаа нь стратегийн, боломжийн, үлгэр жишээ бүхий чанартай байж, Хятад болон АСЕАН-ны орнуудын тэргүүн эгнээнд явж байна. Бид харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, харилцан туслалцсан чиглэлээр, өөр өөрийн хөгжлийн стратегийн дагуу хамтран ажиллаж, илүү ололт амжилтыг бий болгох хэрэгтэй. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээг хялбарчилж, Сужөүгийн аж үйлдвэрийн парк болон Тяньжиний экологийн хотыг үргэлжлэн байгуулах болно гэжээ.

  Ли Шяньлүн хэлэхдээ, дарга Ши Жиньпингийн дагалалтайгаар, энэ удааны АПЕК-ын удирдагч нарын албаны бус хурал бүрэн дүүрэг амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Сингапурын тал хоёр орны чөлөөт худалдааны бүсийг сайтар байгуулж, Хятадын баруун бүсийг нээн хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе