• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэд бүтцийн түншлэлийн харилцааны яриа хэлцэл боллоо

CRI       (GMT+08:00) 2014-11-09 09:48:01

     8-нд Бээжин хотноо Дэд бүтцийн түншлэлийн харилцааны яриа хэлцэл  боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, "Дэд бүтцийн түншлэлээр хөгжлийг удирдуулж, түншийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулъя" гарчигтай үг хэлж, Азийн орнуудыг  гол болгосон , эдийн засгийн хонгилд түшиглэн, зам харилцааны дэд бүтцийн холболтыг  чухалчлан,  хөрөнгө хуримтлуулах тавцан байгуулж, хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан "нэг зам нэг шугам"-ын бүтээлч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Азийн орнуудын дэд бүтцийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хөгжлийн хамтын цогц байгуулахыг уриаллаа.

      Яриа хэлцэл дээр Ши Жиньпин дарга хэлэхдээ, дэд бүтцийн түншлэл нь хүн төрөлхтний мөрөөдөл байсаар ирсэн. Торгоны зам бол даруй үүний илрэл мөн. Азийн ард түмэн энэ талаар нээлт хийсэн гэж хэлж болно. Бүтцийн тохируулалт болон өөрчлөлт шинэчлэлийн эрин үед Азийн орнууд идэвхтэй ажиллаж, Азийн эх баялаг, байгуулалт, нөөц, аж үйлдвэр зэргийн үндсэн дээр Азийн үнэ өртөг, шинийг санаачлан бүтээх, хөрөнгө оруулалт, зах зээл зэргийг хөгжүүлж, хүчээ хамтатган эдийн засгийн нэмэгдлийн шинэ цэг, өрсөлдөх давуу хүч бий болгох хэрэгтэй гэжээ.

      Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, бидний байгуулах гэж байгаа дэд бүтцийн түншлэл бол дэд бүтцийн барилга байгуулалт, тогтолцооны дүрэм, хүмүүсийн солилцоо зэрэг талыг хамарсан байх хэрэгтэй, бодлогын хэлхээ холбоо, дэд бүтцийн тоног төхөөрөмжийг харилцан холбож, худалдааг шууд шулуун болгож, хөрөнгө мөнгийг уялдаатай болгон, иргэдийн сэтгэлд хүрэх 5 том салбарыг хамт урагшлуулсан байх хэрэгтэй. Энэ бол бүх талын стерео, сүлжээ   байх болно. Мөн амьжиргааны хүчинтэй, хамтаар арга ухаан сүвэгчилсэн нээлттэй систем байх болно гэжээ.

      Дарга Ши Жиньпин энэ талаар 5 зүйлт санал дэвшүүлжээ. Нэгт, Азийн орнуудыг гол болгосон дэд бүтцийн түншлэлийг байгуулах. Хоёрт, эдийн засгийн хонгилд түшиглэн, Азийн дэд бүтцийн түншлэлийн бүдүүвчийг бий болгох. Гуравт, зам харилцааны дэд бүтцийг гол болгож, үр  ашгаа хурдан өгөх Хятад болон эргэн  тойрны орнуудыг холбосон авто зам, төмөр замын төслийг хэрэгжүүлэх. Дөрөвт, хөрөнгө хуримтлуулах тавцанг байгуулахыг гол болгож,  Азийн дэд бүтцээ харилцан холбохыг боогдуулж байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг зохицуулах. Үүнд Хятад улс 40 тэрбум ам долларын торгоны замыг сан байгуулж байгааг мэдэгдсэн байна. Тавд, хүмүүнлэгийн солилцоогоор зангилаа болгож, Азийн дэд бүтцийн түншлэлийн нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх. Үүний төлөө Хятад улс ирээдүйн 5 жилд эргэн тойрны орнуудынхаа 20 мянган хүнийг бэлтгэл дамжаанд хамруулах болно гэжээ.

      Олон орон дэд бүтцийн барилга байгуулалт, эдийн засгийн хонгилын байгуулалтаа эрчимжүүлж, худалдаа, зам харилцаа, банк санхүү, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа холбоог ахиулан бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд тус дөхөм үзүүлэн, нээлттэй Азийн эдийн засгийг  байгуулан олон орны ард түмэнд үр шимийг хүртээх  хэрэгтэй гэж хуралд оролцогсод санал нэгтэй үзсэн байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе