|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-нд дэд бүтцийн түншлэлийн харилцааны уулзалтыг даргалж, "Дэд бүтцийн түншлэлээр хөгжлөө ахиулж, түншийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулъя" гарчигтай үг хэлж, "нэг зам нэг шугам"-ын бүтээлч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Азийн орнуудын дэд бүтцийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хөгжлийн хамтын цогц байгуулах хэрэгтэй гэжээ. Хурлаар мөн "Дэд бүтцийн түншлэлийн харилцааны уулзалтаас гаргасан хамтарсан албан мэдэгдэл"-ийг нийтэлжээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, эдийн засгийн байгуулалт болон ард түмний амьдралыг сайжруулах нь Азийн орнуудын тэргүүн үүрэг болно. Өнөөдөр олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө хараахан арилаагүй байна, гадаад хэрэгцээ дутмаг, хөрөнгө мөнгө, зах зээл, техникийн төлөөх өрсөлдөөн өдөр ирэх тусам ширүүсч, Азийн орнуудад их дарамт учруулж байна. Ийм нөхцөл байдалд дэд бүтцийн түншлэл нь өсөлтийн шинэ цэг, өрсөлдөөний давуу талыг бий болгоход ашигтай. Энэ нь Азийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжлийг шинэ хөдөлгүүр хүч болно гэжээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, дэд бүтцийн түншлэл нь Азийн орнуудын хамтын үйл хэрэг мөн, одоо түүхийн аятай боломж тохиож байгаа ч бага бус өрсөлдөөн сорилт нүүрлэж байна. Бид дэд бүтцийн түншлэлийн харилцааг эрчимжүүлж, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг эрэлхийлэхээр зориг шийдсэн. Бид зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалтыг эрчимжүүлж, Азийн орнууд хамтаар хөгжихийг биелүүлэх болно. Нээлттэй бүс нутгийн үзэл баримталж, нээлттэй Азийн эдийн засгийн байдлыг бий болгоно. Хүн төвтэй хөгжлийг гол болгож, Азийн ард түмний цэцэглэл хөгжил аз жаргалын мөрөөдлийг биелүүлнэ. Тогтолцоо болон механизмыг боловсронгуй болгож, Азийн онцлогтой хамтын ажиллагааны тавцанг байгуулна гэжээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, дэд бүтцийн барилга байгуулалтыг харилцан холбоход хэрэгцээтэй хөрөнгө мөнгөний асуудлыг зохицуулахыг дэмжиж, банк санхүүгийн механизмаа шинэчлэх болно. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банк санхүүгийн байгууллагын нөхвөр болгож, Хятад улс зэрэг улс орнуудын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулахыг дэмжинэ гэжээ.
Дэлхий ертөнц эдийн засгийн даяаршил, улс төрийн олон туйлт, соёлын олон ургалч, нийгмийн мэдээллийн цаг үед ирээд байна, одоо байгаа улс орнууд бие даасан төдийгүй бүхий л талаараа холбоотой болж, харилцан уялдаа холбоотой болсон юм. Дэд бүтцийн түншлэлийн харилцаа бол Азийн орнуудын түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох төдийгүй Азийн хөгжил хамтын цогцын тогтолцооны байгуулалтын бүрэлдэхүүн хэсэг болно гэж албан мэдээнд тэмдэглэжээ. Азийн орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Азийн орнуудын дэд бүтцийн түншлэлийн төвшинг тасралтгүй дээшлүүлж, Азийн өнө мөнхийн цэцэглэлт хөгжлийг биелүүлэхийн төлөө хамтаар хүчин чармайлт гаргахыг албан мэдээнд уриалжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |