|
|
||
ХКН-ын сахилга бат шалгах төв комиссын Хянан шалгах яамны вэб сайт 8-нд ХКН-ын сахилга бат шалгах төв комиссын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн мэдээнээс иш татаж тэмдэглэхдээ, АПЕК-ийн авилгалын эсрэг хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны сүлжээ саяхан албан ёсоор ажиллаж эхэллээ гэжээ.
Мэдээнд тэмдэглэхдээ, авилгалын эсрэг хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны сүлжээ нь АПЕК-ийн эдийн засгийн цогцын авилгалын эсрэг хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтнуудаас бүрдсэн. АПЕК-ийн авилгалын эсрэг ажлын хэсэгт хамрагдан Ази Номхон далайн бүс нутгийн авилгалын эсрэг хууль хэрэгжүүлэх байгууллага хоорондын хэлхээ холбоо, чадавхыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэн авилгалтай тэмцэх, мөнгө угаах, хууль бус худалдаа наймаа зэрэгт цохилт өгөхөд бүтээлчээр хамтран ажиллах юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |