• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лян Жэнь-интэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-09 15:51:08

       БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-ний үдээс өмнө Бээжинд АПЕК-ийн удирдагчдын 22-р албан бус бага хуралд оролцох гэж байгаа Хонконгийн Засаг захиргааны онцгой районы засаг дарга Лян Жэнь-инг хүлээн авч уулзжээ.

       Ши Жиньпин Хонконгийн өнөөгийн байдал болон онцгой засаг захиргааны районы засгийн газрын ажлын талаарх  мэдээллийг сонссоны дараа хэлэхдээ, ХКН-ын 18-р сонгуулийн 4-р бүгд хурлаар хуулийн дагуух засаглалыг бүх талаар ахиулах ерөнхий зорилтыг тусгасан "Нэг улс хоёр систем"-ийг практикт хуулийн дагуу баталгаажуулж, Хонконг, Макаогийн урт хугацааны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, тухайн нутгийн ахан дүүсийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж батлах болно. Төв засгийн газар өмнөхтэйгөө адил  "нэг улс хоёр систем"-ийн чиглэл болон үндсэн хууль дүрмийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хонконгчууд хуулийн дагуу ардчилсан хөгжлөө ахиулах болон Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэлтийг эрс дэмжиж ажиллах болно. Хонконгийн олон салбарынхан засаг дарга Лян Жэнь-ин болон онцгой засаг захиргааны районы засгийн газрын удирдлагаар түүхэн боломжийг алдалгүй , хуулийн дагуу олон нийтийн сонгууль явуулж, Хонконгийн ардчилсан хөгжлийн шинэ хуудсыг хамтаар сөхөж, оршин суугчдад амар тайван, аз жаргал эдлүүлэхийг хүсэж байна гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе