|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний өдөр Дяо Юйтай төрийн зочид буудалд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.
Шинэ нөхцөл байдалд Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны салбар нэн өргөн, нэн нягт болж, эрчим хүчний хамтын ажиллагаа өрнүүлэх нь хоёр орны эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахад томоохон ач холбогдолтой юм. Хоёр тал зүүн хэсгийн байгалийн хийн хоолойн байгуулалтыг товлосон цагт нь ахиулж, баруун хэсгийн байгалийн хийн төслийг хурдан эхлүүлж, нефтийн ордын том төслийн хамтын ажиллагааны талаар идэвхтэй зөвшилцөж, цөмийн цахилгаан станц, усан цахилгааны станцын хамтын ажиллагааны шинэ төслийн талаар авч хэлэлцэх болно гэж хоёр орны төрийн тэргүүн нар санал нэгтэй үзлээ. Хурдны төмөр зам, дээд техник, сансар, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хоёр тал зөвшөөрлөө.
Ойлголцол болон зохицуулалтаа хэвээр үргэлжлүүлж, АПЕК-ийн удирдагчдын албан бус 22-р хурлыг амжилтанд хүргэхийг хоёр орны төрийн тэргүүн нар хүслээ.
Хоёр тал бас харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.
Хоёр орны төрийн тэргүүн нар хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Үүнд Хятад Оросын баруун хэсгийн хоолойгоор Оросын холбооны улсаас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх салбарын хамтын ажиллагааны меморандум, Хятадын нефть байгалийн хийн корпораци болон Оросын байгалийн хийн компанийн баруун хэсгийн хоолойгоор Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх бүдүүвч хэлэлцээр багтаж байна. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |