• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-10 15:32:47

    Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны өдөр Ардын их хурлын ордонд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзлаа.

    Ши Жиньпин хэлэхдээ, "манай хоёр тал тун саяхан Хятад болон БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрт чанарын ахиц гаргасныг дуулахад баяртай байна. Хятад БНСУ-ын чөлөөлт худадааны бүс АПЕК-ын интеграцчлалыг дорвитой ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Ерөнхийлөгч тантай харилцаагаа хадгалж, томоохон асуудлаар тухай бүрт санал солилцож, найрсаг хамтын ажиллагааны чиглэлээ барьж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог баяжуулан, хоёр орныг мөр зэрэгцэн хамтдаа хөгжсөн сайн хөрш, сайн түнш байлгахыг хүсэж байна" гэлээ.

    Пак Гын Хэ хэлэхдээ, "өнөөдөр бол БНСУ болон Хятад хоёр орны хувьд тэмдэглэлт өдөр юм. БНСУ болон Хятадын чөлөөт худалдааны бүс нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, Азийн хөгжил цэцэглэлд чухал ач холбогдолтой үйл явдал юм. БНСУ-ын тал холбогдох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө цаашид идэвхтэй хүчин зүтгэх болно. Хятадын тал АПЕК-ын удирдагчдын албан бус хурал хуралдуулж буй нь бүс нутгийн интеграцчлалыг хүчтэй ахиулна гэдэгт итгэж байна. БНСУ -ын тал Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай холбоотой асуудлыг судлахад бэлэн байна" гэв.

    Солонгосын хойгийн асуудлаар дарга Ши Жиньпин хэлэхдээ, "Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын байр суурь тодорхой бөгөөд гуйвшгүй юм. Талууд уян хатан байр суурь баримталж, Зургаан талт хэлэлцээг дахин эхлүүлж, ажил хэрэгч, үр дүнтэй, талуудын хүлээн авч болохуйц зохицуулалтын арга олохыг хүсэж байна. Хятадын тал БНСУ болон БНАСАУ яриа хэлэлцээгээр хоёр Солонгосын харилцааг сайжруулахыг дэмжинэ" гэжээ.

    Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Үүнд, Хятад БНСУ хоёр орны засгийн газрын чөлөөт худалдааны хэлэлцээг дуусгасан тухай санамж бичиг, Хятад БНСУ-ын засгийн газрын дипломат, албаны паспорттай хүмүүсийн харилцан визгүй зорчих хэлэлцээр зэрэг багтлаа. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе