• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын зүтгэлтнүүд Ши Жиньпиний ярианд анхаарал хандуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-10 16:08:12
    Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Бээжинд болсон "Дэд бүтцийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх" -эд оролцогч орнуудын яриа хэлэлцээний үеэр дэд бүтцээр холбох түншлэлийн харилцааны талаар чухал илтгэл тавилаа. Тэрээр хэлэхдээ, Хятад улс 40 тэрбум ам долларын хөрөнгөөр Торгоны замын сан байгуулж, "нэг бүс, нэг зам"-ын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Азийн орнуудыг дэд бүтэцээр холбох түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хөгжил болон хувь заяагаа холбосон хамтын цогц болно гэж тэмдэглэсэн юм.

    Орос, Монгол, Камбож, Лаос, Мьянмар, Пакистан зэрэг улс орны улс төрчид, эрдэмтэн судлаачид дарга Ши Жиньпиний ярианд анхаарал хандуулж, Торгоны замын сан нь Азийн орнуудын харилцааг ойртуулж, Ши Жиньпин даргын "Нэг бүс, нэг зам"-ын хамтын ажиллагааны талаар дэвшүүлсэн таван санал нь хөгжингүй, энх тайванч, тогтвортой Азийг хамтдаа бүтээхэд ашигтай юм гэж үзлээ.

    Энэ талаар, Монгол улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн дарга Шүрхүү хэлэхдээ, Монгол зэрэг Азийн олон улс орон Ши Жиньпин даргын дэвшүүлсэн таван зүйлт саналаас ашиг хүртэх болно. Хятадын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах санаачилга нь Монгол улсын дэвшүүлсэн Талын зам хөтөлбөртэй хүзүү сээр нийлж, хоёр орны ложистикийн солилцоог асар их түргэтгэх болно. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгад цаашид ч анхаарлаа хандуулж, тус төсөл Азийг дэд бүтэцээр холбох мөрөөдлийг удахгүй биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе